8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-аас наадмын өдрүүдэд гарсан хэрэг зөрчлийн талаар мэдээллээ

2017-07-13 15:00:00

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.



Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа.

НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурчээ.



Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан бөгөөд эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирчээ.



Мөн иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт, машинт эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment