8o
Улаанбаатар хот
mobile menu

Тостой хоол идээд хүйтэн усанд орох нь ийм аюултай

2017-07-15 11:30:00

Өнгөрсөн оны буюу 2016 оны  статистик мэдээллээс үзвэл Улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430 сальмонеллёзын 180 гаруй, цусан суулгын 2850 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн сараар нь авч үзвэл дөрөвдүгөөр сараас ихсэж улмаар тав зургадугаар сард дээд цэгтээ хүрсэн байна. Ингээд есдүгээр сараас буурч эхэлдэг байна. Зун амралт зугаалга, гэр бүл, хамаатан саднаараа боодог хийж архи дарс хэрэглэж хүйтэн усанд ордог. Энэ бол маш буруу. Тостой хоол идээд хүйтэн усанд орох нь нойр булчирхайн хурц үрэвслийг үүсгэдэг. Үүнд эмчилгээ хийхэд маш хэцүү. Маш олон хүмүүс амь насаа алдаж байсан гашуун удаатай аж.

Хэрвээ та халуун тостой хоол идсэн бол дараа нь хүйтэн усанд орж болохгүй. Архи дарсыг тааруулж хэрэглэх шаардлагатай юм. Монголд дөрвөн хүн тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн тоо байдаг. Архины хордлогоос болж нас барсан тохиолдол  Дорнод аймагт, Багануур, Өмнөговь зэрэг газруудад гараад байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment