Согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо буурахгүй байна. Өчигдөр л гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч хүний амь хөнөөжээ. Мэдээллийн тодруулбал Сүхбаатар дүүргийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын “Фортуна” авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд өчигдөр амины Chevrolet Cruzeмаркын автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн осол гаргажээ. Тэрбээр согтуу үедээ /Драгер 3.45%/ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад явган зорчигч 25 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
25 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэрэг гарлаа
2016-01-08 19:40:00