УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.