Ой хээрийн түймрээс болж агаарын чанар эрс муудаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар Агаарын чанарын индекс 717 зааж байгаа юм. Харин энэ үед гадаа удаан хугацаанд гарах шаардлагагүй бөгөөд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн албаныхан анхааруулж байна.
Тэгвэл улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.