8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Ой хээрийн түймрийг зүгээр цохиод унтраадаг амар ажил биш

2017-07-16 10:53:00

Улсын онцгой комисс Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдаж байна. Шадар сайд хуралдааныг нээж товч мэдээлэл өгсөн юм.   Тэрбээр "Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар  22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан . 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа" гэв.  Түүнчлэн өөрийн биеэр түймэр унтраахыг хүсэж буй иргэд болон  хандив цуглуулж  байгаа иргэдийнхээ халуун сэтгэлд маш их баярлаж байна. Шадар сайд одоогоор түймэр унтраах ажилд энгийн иргэдийг явуулахгүй байх үүрэгдсэн юм. Учир нь ой хээрийн түймрийг зүгээр цохиод унтраадаг амар ажил биш. Бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс ажиллах нь иргэдийн аюулгүй байдалд чухал. Бүр шаардлага гарсан тохиолдолд бид зохион байгуулалтад мэргэшсэн хүнээр удирдуулж иргэдийг дайчилна гэдгийг Шадар сайд онцолсон юм.

Мөн  "Өнөөдрийн байдлаар цэргүүдийг дайчлах шаардлагагүй. Хүмүүсийн тоо түймрийг цурманд оруулах хэмжээнд хүрсэн. Бүр хүнд нөхцөл байдал үүсвэл цэргүүдийг дайчлах байх. Харин Улсын Онцгой Комисс болон бусад албан байгууллагууд хоорондоо холбоотой ажиллана. Амралтаа аваад ийшээ тийшээ явчихав. Явсан хүн байвал дууд. Гадаад ажлаар явсан, явах гэж байгаа бол орны хүнээ заавал томилж ОБЕГ-тай байнгын холбоотой байлгаж хоорондоо мэдээлэл солилцож хамтран ажиллана. Улсын Онцгой Комисс байнгын бэлэн байдалд ажиллана" гэсэн юм. 

Харин үүний дараа Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  

"Сэлэнгэ аймагт 9 түймэр асч байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна. Төв аймгийн хувьд Батсүмбэрт 5, Эрдэнэ суманд 1 түймэр гарч байгаа.  Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Булган аймгийн хувьд Гурван булаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Автомашингүй хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн. Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр 9 удаа хүргэсэн. Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан. Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа. ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч байгаа.Агаараас ус цацах нисдэг онгоц хүссэн. Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн. Өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм чинь энэ зүгээр засгийн хоол идээд сууж байгаа цэргүүдийг хөдөлгөх хэрэгтэй. Бидний татварын мөнгөөр зүгээр хувцаслаад, хооллоод сууж байгаа.
2017/07/16 202.179.31.9
Зочин
Баттулга очоод нэг хувин ус цацахгүйгээс хойш түймэрт байгаад ч яалаа. Тэгээд ч ямар ч мөнгөний мэдэл байхгүй ерөнхийлөгч ш дээ. Харин тэрний оронд зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргээ гүйцэтгэ
2017/07/16 202.179.31.9
man gishuun
odoo naad taltsahaa boliochee bagabandi tyimer untraadag bsan uu battulgiig garchlaa geed uhehnee
2017/07/16 66.181.165.23
Зочин
Баттулгыг сонгосон эх оронч Монголчууд ялсан юм бол түймэртээ яваач юугаа хийгээд гадныханд найдаад байгаа юм. Тэгээд ч Баттулга чинь гадныханыг туслахгүй болтол пи ар хийсэн биздээ.
2017/07/16 202.179.31.9
зочин
Хүрэлсүхийн хариуцсан ажил учраас бөх хараад маанайхгүй түймэр унтраагаад манаргаж байх
2017/07/16 103.212.116.92
saraa
оросоос өөр туслах газар бгүй
2017/07/16 202.179.31.20
Zochin
Hachin yum bichih yma. Medehgvi bol duugai l bai l da. Ugaasaa ontsgoi baidalig shadar said hariutsdag yum. Hvrelsvh shadar said yum chini oor hen omnoos ni duugarahin. Harin ch oroitoj ajillaj ehelle
2017/07/16 202.9.42.64
Зочин
Энэ МАНгаруудаас Хүрэлсүх л эх орноо гэсэн сэтгэл худлаа ч гэсэн гаргаж байна. Тэгэхэд энкболд таг чимээгүй. Шинэхэн ерөнхийлөгч маань аймаг хэсээд л зугаалаад байж байдаг мөн таарч дээ.
2017/07/16 202.126.89.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment