Монгол-ОХУ, Монгол-БНХАУ-ын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай тохирсны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд энэ сарын 11-15-ны хооронд амарсан. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчьчсон юм.
Хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ
2017-07-16 11:14:00