Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нөхцөл байдалтай биечлэн танилцахаар 20 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр Батсүмбэр сумыг зорьлоо.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч байна. Сэлэнгэ аймаг Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 4 түймэр, Хүдэр суманд 2 түймэр асч байна. Мөн Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт 5 түймэр, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сумдад 2 түймэр асч байгаа гэнэ. Одоогийн байдлаар 700 гаруй гал сөнөөгч, 50 гаруй автомашин, орон нутгийн 350 иргэн түймэр унтраалцаж байгаа аж.