8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмаар өрхийн эмнэлгүүд ажилласан хэр нь жижүүр эмч нар ачаалалтай ажиллажээ

2017-07-16 14:03:00

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн Яаралтай тусламжийн төвд дуудлага өвлийн их ачаалалтай үеэс ч их байсан аж. Тодруулбал наадмын нэг өдрийн 24 цагт 140-өөс дээш дуудлага хүлээн авч, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Ээлжийн жижүүрүүд өдөр, шөнө ялгаагүй цурам хийх завсаргүй дуудлагатай ажилласан. Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд ажилласан. Жирийн үед өрхийн эмнэлгүүд ажиллахад өдрийн ачааллаа хуваалцаад  бас харьцангуй гайгүй байдаг. Наадмаар өрхийн эмнэлгүүд ажилласан хэр нь жижүүр эмч нар өдөр нь шөнийнх шиг ачаалалтай ажилласан.

Баяраар олон өдөр амарсан учир ихэнх дуудлага архидан согтуурсантай холбоотой. Архи уугаад унаж бэртсэн, зодолдсон, тархи толгойгоо хагалуулсан гээд дуудлага хамгийн олон байсан. Мөн даралт ихэссэн, ухаан алдсан зэрэг дуудлага сүүлийн хоёр өдөр ихсэх хандлагатай байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл