8o
Улаанбаатар хот
mobile menu

 Өдөрт 500 машин Хөвсгөл аймгийг зорин зорчиж байна

2017-07-16 15:30:00

Баяр наадмын дараа иргэд олноороо амралтаа аван Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалдаг. Ингэхдээ гадаад, дотоодын ихэнх жуулчид Хөвсгөл аймгийг зорьдог билээ.  Албаныхны хэлж буйгаар энэ жил  өдөрт 500 машин Хөвсгөл аймгийг зорин зорчиж, байгаа аж.

Харин ингэж зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй, зорчигчийн тоо болон хурд хэтрүүлэх зөрчлүүд их байгаа аж.

Иймд  авто машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, мөн зорчигчийн тоо болон хурд хэтрүүлэхгүй зорчихыг Авто тээврийн үндсэний төвөөс анхааруулж байна. Түүнчлэн нийслэлээс орон нутгийг зорьж байгаа  иргэдийг хулгайн тээврээр зорчихгүй байхыг давхар анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл