Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлгийг кранаар өргөж байгаад Приус-11 маркийн автомашины дээр алдсан байна. Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн аж. Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан аж.
Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэсэн мэдээллийн эх сурвалж мэдээллээ.