НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтыг хамруулжээ.
Сугалаагаар:
-
11233 хүн 20 мянган төгрөг,
-
1130 хүн 100 мянган төгрөг,
-
113 хүн 500,000 төгрөг,
-
8 хүн дөрвөн сая төгрөг,
-
1 хүн 20 сая төгрөг хожиж, нийт 12,485 хүн азтан боллоо.
Харин 350 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.