Баяр наадмын өмнөхөн Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгов. Шинэхэн Ерөнхийлөгч тангаргаа өргөж, маргааш нь энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нээсэн юм. Гэтэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилоолд амжсан билээ.
Өчигдрөөс эхлэн баяр наадмын урт амралт дуусч ажил цугларч эхэлллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны ажлын гараа нь түймрийн голомтод ажилласан гэхэд хол зөрөхгүй болов уу. Учир нь Сэлэнгэ аймгийн Батсүмбэрт гарсан галын голомтод очиж ажиллаж нөхцөл байдалтай танилцаж холбогдох байгууллагуудад үүрэг, даалгавар өгсөн юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдийн асуудал яригдаж эхэлсэн үү. Тодруулбал Шинэ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэн сонгогдох гэсэн асуулт жив жув яриад гарч зарим хүмүүсийн нь нэрс ч дурдагдаж эхэлсэн байна. Үүнд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нар ажиллана гэсэн яриа гарсныг эх сурвалж онцолжээ.
Ямартаа ч Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өнөө маргаашгүй томилогдох сурагтай гэнэ шүү.
Ерөнхийлөгч дараах чиглэлд зөвлөхтэй болно.
-Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх
- Гадаад бодлогын зөвлөх
-Аюулгүй байдлын зөвлөх
-Батлан хамгаалах бодлогын зөвлөх