8o
Улаанбаатар хот
mobile menu

БИЧЛЭГ: Чингэлэгт дарагдсан хүмүүсийг гаргаж авчээ

2017-07-17 10:42:00

Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлгийг кранаар өргөж байгаад Приус-11 маркийн автомашины дээр алдсан байна. Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн аж.  Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан аж. Хэрэг өчигдөр гарсан байна. 

Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэсэн мэдээллийн эх сурвалж мэдээллээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл