Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болон Үндэсний их баяр наадамтай холбогдуулан долоодугаар сарын 7-16-ны дуустал дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдрөөс эхлэн автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлагдсан бүсчлэлд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй, дугаарын хязгаарлалт хэвийн явагдана гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн явагдана
2017-07-17 14:09:57