Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад иргэн осгож нас барсан гэх дуудлага цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал Архангай аймгийн Хотонт суманд 51 настай иргэн Д осгосон байдалтай нас баржээ. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Г нь хашаандаа осгосон байдалтай нас барсан байна гэх хэргийг шалгаж эхэлсэн байна.