8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүдийн ХОМ

2017-07-18 11:45:00

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://xacxom.iaac.mn/xacxom?page=4 цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

2017 онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байгаа болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уих-ын гишүүдын хом гарж ирдэггүй ээ яаж хайх вэ?
Зочин
2018/05/23 27.123.212.134