Өчигдөр орой буюу 2016.01.07 ний орой 22 цагт нэгэн настаныг хэсэг залуучууд дээрэмджээ. Тэдний нэг нь эхэлж орж ирсэн бөгөөд гараад гурвуулаа болж ирэн ийнхүү дээрэмдсэн нь бичлэгт үлджээ. Дээрэмдүүлсэн эмээгийн бие тааруухан байгаа бөгөөд “Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө. Эмгэнийг цахилгаан шат руу ороход нь гацаан дээрэмдэж, шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан байна.
Энэ талаар Gaz Mongolia гэх facebook хаяг “Өчигдөр орой буюу 2016.01.07 ний орой 22 цагт настай ээжийг минь дээрэмдэж зугтаасан эдгээр гурван залууг хайж байна.
Таньж мэдэх, харсан үзсэн хүн байвал цагдаад хандах буюу, 88084113 дугаарын утсаар хэлнэ үү?
Энэ бичлэгийг цааш нь шэйрлэж тус болно уу?” гэсэн байна.