Нэгэн цагт "Босоо", "Фэнг шүй", "Оюутолгой" хэмээх тодотголыг зүүж байсан УИХ-ын асан С.Ганбаатар энэ жилийн "тренд" хүмүүсийн нэг болсон гэхэд болох байх. Учир нь тэрбээр энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж чамлахааргүй санал авч чадсан юм. Зарим нь түүнийг "ялсан" хэмээн ярьдаг. Энэ нь ч бараг үнэн.
УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас бараг сар гаруй өмнөхөн МАХН-д элсэж орсноор ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас бараг сар гаруй өмнөхөн МАХН-д элсэж орсноор ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.
Нэг үе ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар сонгогдсон байсан удаатай ч дотоод асуудлаас болоод намын дарга хийх үү, болих уу дээрээ тулсан түүнийг хамгийн зөв сонголт нь МАХН байсан уу. Эсвэл хэн нэгний нөлөө юу гэсэн асуулт тухай үед шуугианы гол “бай” болж байсан. Энэ мэтчилэн түүнд маш олон дүр бий. Тэгвэл энэ удаад “Босоо” Ганбаагийн өөр нэг шинэ дүр гарч ирсэн сурагтай гэнэ шүү. Товчхондоо С.Ганбаатарын шинэ “дүр” буюу НАМЫН ДЭД ДАРГА.
Тэгвэл энэ удаад “Босоо” Ганбаагийн өөр нэг шинэ дүр гарч ирсэн сурагтай гэнэ шүү. Товчхондоо С.Ганбаатарын шинэ “дүр” буюу НАМЫН ДЭД ДАРГА.
Тодруулбал МАХН энэ сарын 9-нд Бага Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатарыг намын дэд даргад гишүүдийн олонх дэмжсэн бололтой. Тус намын гигүүд нөхөд нь С.Ганбаатар намын бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллах учраас ийнхүү дэд даргаар сонгосон хэмээн тайлбарлаж байгаа аж. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болж байгаа юм байна. Учир нь Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажиллаж байгаа билээ.
Д.Болор