8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослын улмаас 1 ой зургаан сартай хүүхэд амиа алдаж, 4 хүн гэмтжээ

2017-07-18 11:14:00

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтсэн байна.

Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас зургаан сартай Г-н амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн.

Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төгс
Хүүхдээ тусгай суудал суудал дээр суулгаж яваачээ
2017/07/18 49.0.218.215
prius
ene prius unasan haltaisan teneguud hun alsaar l baihiin
2017/07/18 202.9.42.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment