8o
Улаанбаатар хот
mobile menu

204 автомашины татварыг буцаан олгох дутуу байна

2017-07-18 12:41:56

Төрийн удирдлагууд Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаас онцгой албан татвар авах шийдвэр тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч ченжүүд болон иргэдийн эсэргүүцэл, санал хүсэлтийг харгалзан энэ хугацааг түр хойшлуулах, мөн авсан татварыг буцаан олгохоор болсон.

Үүний дагуу Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “Приус” автомашинаас татвар авах ажил долдугаар сарын 01-нээс дахин хэрэгжиж эхлээд байна. Хууль хэрэгжиж байсан өмнөх хугацаанд нийт 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Үүний татварын хэмжээ  нийт 1 тэрбум 185 сая төгрөг болсон байна. Үүнийг буцаан олгох ажил явагдаж байна.

Иргэдийн хувьд төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм. Одоогоор нийт 670 автомашины татвар буцаан олгохоос 418-ыг олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй олгох аж. Ийнхүү 204 автомашины татварыг буцаан олгох дутуу байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл