Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч хүүхэд хооллохдоо зүй бус авир гарган зоддог байсныг илчилсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн мөрөөр болон иргэдийн гомдлоор цагдаагийн байгууллага холбогдогч эмэгтэйг шалгаж байна. Бяцхан хүүг зодож гэмтээсэн Ж.Отгонтөгс гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн гадуур байцаан шалгаж байсан аж. Тэгвэл түүнийг цагдан хорьсон байна. Гэм буруутай нь тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм.
Хүүхэд зодсон тогооч буруутай нь тогтоогдвол 3-5 жилийн хорих ял авна
2016-01-08 21:48:00