Архангай аймгийн Хашаат сумын нутагт зам тээврийн осол гарч, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал өчигдөр тус сумын асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин онхолдож улмаар зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон байна. Одоогоор энэ хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
“Ланд крузер” онхолдож нэг хүн нас баржээ
2017-07-18 16:25:06