8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгчийн зарим зөвлөх үргэлжлүүлэн ажиллаж, Иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болсон өдөр

2017-07-18 18:40:00

Хүмүүний амьдралын хүрдийг үргэлжлүүлэн эргүүлсэн буурал хорвоогийн нэг өдөр ийнхүү биднийг орхиж байна. Эрхэм уншигч та бүхэнтэй үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. 

Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг ийнхүү тоймлов.

С.Ганбаатарын шинэ “дүр” буюу Намын дэд дарга

Нэгэн цагт "Босоо", "Фэнг шүй", "Оюутолгой" хэмээх тодотголыг зүүж байсан УИХ-ын асан С.Ганбаатар энэ жилийн "тренд" хүмүүсийн нэг болсон гэхэд болох байхУчир нь тэрбээр энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж чамлахааргүй санал авч чадсан юм. Зарим нь түүнийг "ялсан" хэмээн ярьдаг.  Энэ нь ч бараг үнэн. 

УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас бараг сар гаруй өмнөхөн МАХН-д элсэж орсноор ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас бараг сар гаруй өмнөхөн МАХН-д элсэж орсноор ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.

Нэг үе ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар сонгогдсон байсан удаатай ч дотоод асуудлаас болоод намын дарга хийх үү, болих уу дээрээ тулсан түүнийг хамгийн зөв сонголт нь МАХН байсан уу. Эсвэл хэн нэгний нөлөө юу гэсэн асуулт тухай үед шуугианы гол “бай” болж байсан. Энэ мэтчилэн түүнд маш олон дүр бий. Тэгвэл энэ удаад “Босоо” Ганбаагийн өөр нэг шинэ дүр гарч ирсэн сурагтай гэнэ шүү. Товчхондоо С.Ганбаатарын шинэ “дүр” буюу НАМЫН ДЭД ДАРГА.  

Тэгвэл энэ удаад “Босоо” Ганбаагийн өөр нэг шинэ дүр гарч ирсэн сурагтай гэнэ шүү. Товчхондоо С.Ганбаатарын шинэ “дүр” буюу НАМЫН ДЭД ДАРГА.  

Тодруулбал МАХН энэ сарын 9-нд Бага Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг  авч хэлэлцсэн байна. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатарыг намын дэд даргад гишүүдийн олонх дэмжсэн бололтой. Тус намын гигүүд нөхөд нь С.Ганбаатар намын бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллах учраас ийнхүү дэд даргаар сонгосон хэмээн тайлбарлаж байгаа аж. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болж байгаа юм байна. Учир нь Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажиллаж байгаа билээ.

О.Баасанхүү: С.Баярыг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин Сайд С.Баярыг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр болсон" гэдгээ өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү элчин сайд С.Баярыг  АНУ-д амьдардаг Б.Нандин, Б.Бадамханд хоёр охиных нь нэр гарч ирсэн асуудалтай холбогдуулан түүнийг ийнхүү эргүүлэн татах асуудлыг дахин хөндөж эхэлсэн  бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай” зарлиг гаргалаа.

Уг зарлигт:

  1. Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгах арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хүч хэрэгсэл татан оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т зөвшөөрсүгэй.
  2. Ой хээрийн түймэр унтраахад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, аюулгүйн арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т үүрэг болгосугай гэжээ.

15-60 насны иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм.

Гэсэн хэдий ч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна.

Тус хууль батлагдснаар малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа аж.

Ц.Ариунболд: Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь болгох

Монгол бөхийн өргөөнд бөхчүүд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд үйл ойлголцол үүсч, маргаан дэгдээд байгаа билээ. Энэ талаар бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл аван, өчигдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очсон байна. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж байгаагүй аж. Ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнө 23:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирэн гарч явахыг шаардсан гэдгийг онцолсон юм. Мөн тэдгээр бөхчүүдийн гарт цахилгаан бороохой байсан гэдгийг дурдлаа. 

Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж байгаа тухай ярьсан юм. Шүүхээр Л.Чинбатыг тэргүүнээр томилсон боловч одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй л байна. 

АНХААР: ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ

Улаанбаатар хотод өнгөрсөн 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрснийг Үндэсний статистикийн газар мэдээллэсэн байна. ХДХВ/ДОХ-ын тоо нэгээр нэмэгдсэнээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 238 болоод байна.  Харин оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 26.1 мянга болж буурчээ. Улаанбурхан, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо буурсан нь ийнхүү нөлөөлсөн байна. 

Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлөв.

Харин Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.

Морьноосоо унаж бэртсэн хүүхдүүдэд нөхөн төлбөр олгожээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 2-т “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан” байна хэмээн заасан. 2013 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах төрийн захиргааны төв байгууллага уралдаанд оролцох уралдаанч хүүхэд бүрийг бүртгэдэг болсон.

Энэ жилийн баяр наадмаар эрсдлийн түвшин тогтоох программд  уралдаанч хүүхдийн бичиг баримтыг үндэслэн хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж  мэдээллийн сан  үүсгэж ажилласан нь онцлог байлаа. Хурууны хээгээр уралдаанч хүүхэд бүртгүүлснээр үр дүн гарч хүүхэд мориноос унах, гэмтэл, бэртэл авсан тохиолдолд  даатгалын нөхөн төлбөр олгоход асуудал тулгарахгүй болсон юм.

Урьд өмнөх жилүүдэд хүүхдийн төрсний гэрчилгээгээр бүртгэж байсан бөгөөд уяачид хүүхдийг солих, бага настай хүүхдээр унуулах зэрэг тохиолдол гарч байсан бөгөөд уг асуудлаас болж  бүртгэлгүй хүүхэд мориноос унаж бэртсэн үед даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй болж байсан юм. Энэ удаа 600 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж уралдсанаас 23 хүүхэд хурдан мориноос унасан бөгөөд эдгээрээс гурван хүүхэд хөнгөн бэртсэн. Одоогоор  нэг хүүхдэд гэнэтийн ослын даатгалын нөхөн олговорыг Номин даатгал ХХК олгоод байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulziisaikhan
Bugdiig soliod tsoo shine baga baikh kheregtei shuu dee Pioner shig unen ch Evlelin gishuun shig zorigtoi khun
2017/07/18 202.179.25.232
Кк
Ерөнхийлөгчийн орон тооны бус туслахуудад цагаанбаатар байдаг байгаад үргэлжлүүлэхээр болсынмуу сайн ойлгосонгүй
2017/07/18 202.9.43.238