8o
Улаанбаатар хот
mobile menu

"Буян" компанийн ажилчдын байранд гал гарчээ

2016-01-08 22:02:00

Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Буян" компанийн ажилчдын байранд өчигдөр гал гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян” ХХК-ийн ажилчдын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд энэ сарын 7-ны өглөөний 07:02 цагт иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Аврагч, гал сөнөөгчид утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, эрүүл мэнд, амь насаа алдах эрсдлээс аварчээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл