Өнгөрөгч даваа гарагт хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлэн, саатуулсан байсан. Эдгээр таван залуус Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглэж байжээ. Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах сэжиш бүхий этгээдүүдийг саатуулан шалгахад иргэн Т-ийн өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Одоогоор тус хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн СБД-10 “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж, шалгахад, СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлжээ.
Хар тамхи хэрэглэж мансуурсан 5 залууг саатуулжээ
2017-07-19 09:57:00