8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдлээ

2017-07-19 12:11:07

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг орон нутагт хүргэж, олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ЗДТГазар, тус аймгийн Музейтэй хамтран “Үлэг гүрвэлийн гайхамшиг” нэртэй түр үзэсгэлэнг нээн ажиллуулж эхэлжээ. Тус үзэсгэлэнд Монголын говь нутгаас олдсон аварга махан идэшт үлэг гүрвэл Тарбозавр болон өвсөн идэшт эвэрт үлэг гүрвэл Протоцератопс, үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр зэрэг 11 олдвор дэлгэгдсэн байна.

Олдворуудын тайлбар танилцуулгыг тус хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгээр баяжуулж, шинэлэг мэдээлэлтэй, өвөрмөц дэглэлттэйгээр ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын удирдлагаар Сээр нуруутны салбарын үлэг гүрвэл судлалын эрдэм шинжилгээний ажилтан Б. Майнбаяр, Сан хөмрөгч С.Өлзийцэрэн, препараторч Ч.Баярдорж, Э.Очиржанцан нар гүйцэтгэж байгаа аж. Тус үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment