Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Эх голомтын илч” ХХК барилгын ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлын хүрээнд өгөөжийн уулзвараас урагш 60 м замыг долдугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 23-ны өдрийн 22:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах болсныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Өгөөжийн уулзвараас урагш 60 метр замыг хаана
2017-07-19 13:15:00