8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-07-20 15:51:00

Энэ долоо хоногт нутгийн зарим газраар түр зуурын бороо орж цаг агаар сэрүүвтэр байна.

 Баруун аймгуудын нутгаар: 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд  нутгийн хойд хагаст сэрүүснэ.    

Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19,21-23нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-нд бүх нутгаар өдөртөө хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-19,22-23нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус,бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 31-36 градус хүрч хална. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment