8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар нь цөмөрсөн 15 айлыг нүүлгээд байна

2017-07-19 16:55:00

Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр айлын хашааны газар хагарч цөмөрсөн юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Нарлагийн гудамжны нэг айлын хашаанд эсгий гэрийн буурины хэмжээтэй газар цөмөрсөн. Үүний шалтгааныг хууль бус нүүрс олборолттой холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнээд байгаа.

Энэ талаар тус дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Одонтуяа “15 айлыг Налайх дүүргийн 4 дүгээр хороонд газар олгох шийдвэр гаргасны дагуу баяр наадмын өмнө нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хагарч, цөмөрсөн тэр хавийн газарт хөл хорио тогтосон байгаа” гэв.

Хууль бусаар нүүрс олборлогчын ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг судлан тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment