Хуульд хамрагдсан Өршөөлийн иргэн дахин гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал иргэн Ганзориг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-4 нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмджээ. Тэрбээр хэрэг гардаг шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII байрлах орон хороонд сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлган сүрдүүлээд хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг нь авч одсон байна. Сэжигтэн өмнө нь хулгайн болон бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан аж.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалган II, сэжигтэн Ганзоригийг эрэн сурвалжилж байна.