2016 оны 2-р сарын 01-нээс Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлснээр жолооч бүр 10 оноотой болж, зөрчил гаргавал дээрх онооноос 1-5-ыг хасч байхаар болсон.
2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзүүлсэн байна.
Оноо сэргээгдэх урамшууллын нөхцлөөр 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэжээ.
Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.
Оноо нь дууссан 1046 жолоочийн эрхийг түдгэлзүүлжээ
2017-07-19 18:20:00