8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг УИХ-д хүргүүлж, Хар тамхи хэрэглэж мансуурсан 5 залууг саатуулсан өдөр

2017-07-19 18:45:00

“Эрсдэлийг боломж болго” энэ өнөөдөр сонссон хамгийн сайхан үг. Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Аливаа зүйлээс гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолсноор түүнийг боломж болгож чадвал эрсдэл нь боломж болох аж. Өнөөдөр магадгүй маргааш гарч болох эрсдэлийг та боломж болгож чадвал амжилт руу хүрэхэд нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл юм. Үдэш бүрийн энэ цаг мөчид улс оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна. 

ЗГ: Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.

“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна.

“Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд 856 хүн ажилладаг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг юм.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн юм байна. Одоогоор суурин утасны зах зээлийн 25, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.

 Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ.

Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.

Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.

Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх боломжтой гэж Засгийн газар үзлээ.

Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн. Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

 240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

“Төрийн орон сууцны корпораци” ХУД-ийн 10 дугаар хороонд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. Хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44 мянга 500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна.

Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

 Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

Чуулга уулзалтад оролцсон нь хоёр орны улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцааны уур амьсгалыг бататгах, Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэж Гадаад харилцааны яам үзжээ.

Санамсар болгоомжгүйгээс болж түймэр тавьсан иргэнийг 1-5 хил хүртэлх жилээр хорих ял шийтгэл ногдуулна

Улсын хэмжээнд хэт халалт, хуурайшилт их байгаас ой, хээрийн түймэр гарсаар байна. Цагдаагийн байгууллага энэ оны 07 дугаар сарын 16-ны байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл 105-ыг хүлээн авснаас 4 эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж, 68 Захиргааны хариуцлагын тухай болон Зөрчлийн тухай хуульд зааснаар харицлага тооцсон бөгөөд одоогийн байдлаар Булган 9, Дорнод 4, Сүхбаатар 1, Сэлэнгэ 10, Төв 6, Хэнтий 1, Нийслэлийн цагдаагийн газарт 2 нийт 33 гомдол, мэдээлэл шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 45.8 хувь буюу 33 нэгжээр өсч, цагдаагийн байгууллагаас 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож 36.7 сая төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн.

МУ-ын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих: Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих: Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Түймрийн голомтод ажиллаж байгаа 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэв

Улсын онцгой комиссоос энэ сарын 16-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын гурван багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн.

Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ. 

Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.

Эх хүүхдийн эндэгдэл буурчээ

2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 520 мянга нялхас, тав хүртэлх насны 620 хүүхэд тус тус эндсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харицуулахад нялхас 282-оор тав хүртэл насны хүүхэд 328-аар буурчээ. 1000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдэл эхний хагас жилд 15 болж өмнөх оны мөн үеэс зургаан хүүхдээр буурчээ. Эхийн эндэгдэл 25-аар буурсан. Өмнөх оны мөн үетэй харицуулахад 35 эхээр буурчээ.

Хар тамхи хэрэглэж мансуурсан 5 залууг саатуулжээ

Өнгөрөгч даваа гарагт хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлэн, саатуулсан байсан. Эдгээр таван залуус Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглэж байжээ. Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн  I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах сэжиш бүхий этгээдүүдийг саатуулан шалгахад  иргэн Т-ийн  өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна.  Одоогоор тус хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн  СБД-10  “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж,   шалгахад,  СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн  II хэлтэст шалгаж эхэлжээ.

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, гантай байна

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн ургамал ургахгүй ихэнх нутгаар ган болж байна. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, 10 гаруй хувь нь бүр гантай байгаа аж. Үлдсэн 10 орчим хувь нь хэвийн зуншлагатай байна. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар хэвийн, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар дунд зэрэг буюу гандуу байгаа аж. Харин Дорнод Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан аймгуудын зарим сум гантай байна. Түүнчлэн орон нутагт зуншлага муу байгаагаас гадна нийслэлийн зарим таримал ургамалууд гандаж эхэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амжилт хүсье
5 залууг буудуулсан, канадын хан ресурсийн эсрэг түүний авсан буруу шийдвэрээс нь болж төр 146 тэрбум төгрөг уг компанид төлсөн, монголчуудын их баялаг ОЮУ толгойн гэрээг монголд ашиггүй ХИЙЖ АВЛИГАДС
2017/07/20 103.26.193.71
Зочин
С.Баярыг татах хэрэгтэй Ман ынхан Баярыгаа өмөөрвөл МАН ингээд дахин хэзээ ч срнгуульд ялахгүй гэж мэдээрэй бас америкт бгаа хаусуудыг нь монгол улсын орлого болго
2017/07/20 66.181.190.28
zochin
Ман ын авилгачдыг одоо цэвэрлэх хэрэгтэй хяиадын ерөнхийлөгч шиг үнэгний авд мордох хэрэгтэй баттулга ерөнхийлөгч өөө 60 тэрбум бас М.энхболдын төв шуудангийн урд 20 давхар маш том барилга барьж бгааг
2017/07/20 66.181.190.28
Hennegen
Uneheer suuliin 20 garui jil ene mongol uls ezengui yum shig bsan. Buh yum ni tsalgArdaj hayagdsan. Bas neg asuudal bol ene olon turliin shashniig juramlah heregtei bna. ard tumnii Muhar suseg heterle
2017/07/20 73.229.119.239
МАХН
Шадар сайд ЖМөнхбат 1 бенз s500 - lexus 570 2015 on- nissan patrol 2015 on unakh yum 1 сайд ер нь ийм их машины эрх байдаг юм уу
2017/07/19 202.179.25.57
зочин
Шинэ ерөнхийлөгчийнхөө 1,1 тэрбум доллорын оффшерын асуудлыг бас давхар шийдүүлэх асуудлаа УИХ-д хүргүүлэх хэрэгтэй баймаар юм
2017/07/19 103.26.194.198
Зочин
Өөрөө хэүээ ч шударга бгаагүй энхсайханыг татах нь.зөв энэ 2 arai l bish uymaa
2017/07/19 66.181.190.28
Зочин
Оюу толгойг худалдаж авилга авч америкт.олон хаус авсан Баяр хулгайчийг татах нь маш зөв одоо жинхэнэ шударга ерөнхийлөгчтэй болж бгам шиг бна урлах ерөнхийлөгч маш их шударга бх тухай ярьдаг мөртлөө
2017/07/19 66.181.190.28
зочин
З.Энхболд элчин сайдыг татах санаачилгаар ажлаа эхлүүлж байна даа .Сонин сонин хөгийн хөгийн асуудлыг гарынхаа ерөнхийлөгчийн нэрээр хийхийг ард түмэн харах болно доо .МАН-ын засаглалийг даваж чадах у
2017/07/19 103.26.194.198
  • Recent
  • Most Read
  • Most Comment