8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурлын тов гарчээ

2017-07-20 08:18:21

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялагдал хүлээсэн МАН-ын дарга Миеэгомбын Энхболд 2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар өөрийн Фейсбүүк хуудастаа тодруулга мэдээлэл тавьжээ. 

Үүнд:

"1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ Ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,

2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,

3. 2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,

4. МАН-ын ээлжит Их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно" гэсэн байна. 

Ийнхүү Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд энэ долоо хоногт хэд хэдэн асуудал шийдээд байгаа Монгол Ардын Намынхан энэ намар ээлжит хурлуудаа хийхээр болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment