8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон бүс бүхий хороодод эргүүлийн пост гаргажээ

2017-07-20 09:13:00

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон билээ.

Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ.

Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах  томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг  үүрэгдсэн байна.

Үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж эхэлжээ. Дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл