8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-07-20 09:37:49

ХОНЬ - (3/21-4/19)

Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байсаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санап зөрөлдөөнд хүргэнэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.

ИХЭР - (5/21-6/21)

Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушаалтан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Ууч тэнүүн, өгөөмөр өглөгч байвал сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт.

АРСЛАН - (7/23-8/22)

Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.

ОХИН - (8/23-9/22)

Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зугаа пэнгэл хөөвөл бие сэтгэл хямарна. Мөргөл залбирал үйлдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүилийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.  

МАТАР - (12/22-1/19)

Идэвхитэй байх өдөр. Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.

БУМБА - (1/20-2/18)

Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ЗАГАС - (2/19-3/20)

Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл