МАН-ын дарга М.Энхболд өчигдөр цахим хуудсаар дамжуулан ирэх сард болох намын Бага хурлаа хэлэлцэх асуудлыг нийтэлсэн билээ. Түүний оруулж ирсэн гурван асуудлыг тус намын Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн аж.
Үүнтэй зэрэгцэн М.Энхболд өөртөө хариуцлага тооцож ажлаа өгөх үү гэсэн асуулт олны дунд гарч эхлэв. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хариуцлага тооцох асуудал нээлттэй болсон энэхүү яриа гарах үндэс болоод байна.