Согтуурсан үедээ эхнэрээ хутгалаад зугтсан хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 19-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хороонд суух эмэгтэй 27 настай иргэн Х -г нөхөр болох Баянгол дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 32 настай иргэн О нь согтуурсан үедээ зодож, зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалж зугтаасан аж. Холбогдох байгууллага дуудлагын дагуу гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Согтуурсан үедээ эхнэрээ хутгалаад зугтсан хэрэг гарчээ
2017-07-20 13:03:22