
Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс 23-24 жилийн ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Тодруулбал, С.Зориг агсны амь насыг хохироосон асуудалд шүүхээс ял авсан, Орхон аймгийн Их Залуу багийн иргэн Б.Содномдаржаагийн асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандсан байна.




