8o
Улаанбаатар хот
mobile menu

Ганжуур судлаач эрдэмтэд Монгол улсад чуулж байна

2017-07-20 14:12:26

Олон улсын Ганжуур судлаач эрдэмтэд яг одоо Монгол улсад чуулж байна. Тодруулбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбооноос хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Тус хурал нь Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлог юм.

Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нарын эрдэмтэн оролцож байна.

Мөн Монголын болон олон улсын байгууллагыг төлөөлөн 36 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн судалгаа шинжилгээний  үр дүнгээ танилцуулжээ. Олон улсын хурлын хүрээнд энэ сарын 21-нд 14:00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн дэлгэгдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл