8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш

2017-07-21 08:20:00

Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 7-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6560 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 220 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 170 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2017 оны 7-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 929-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо 

2017 оны 7-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 2.7 хувиар буюу 40 төгрөгөөр буурч, монгол төмс 71.2 хувиар буюу 470 төгрөг, монгол лууван 30.9 хувиар буюу 255 төгрөг, байцаа 5.8 хувиар буюу 85 төгрөг, хүрэн манжин 10.0 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment