8o
Улаанбаатар хот
mobile menu

"Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэнгийн тов гарчээ

2017-07-21 16:28:00

Уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эдийн засгийн голлох салбарын өсөлтийг дэмжих, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго бүхий "Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ оны 10 дугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болно.

Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах бөгөөд 2000 гаруй зочид, төлөөлөгч, мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, бизнесийн харилцан түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын гарцыг олох, сүүлийн үеийн инновацийг толилуулах юм.

Үзэсгэлэнг УУХҮЯ, ЗТХЯ, БХБЯ, НЗДТГ, МҮХАҮТ  болон ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам болон “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо”, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим хамтран зохион байгуулах юм.

Дашрамд дуулагахад, үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл