Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн байгууллагын томилгоог Үндсэн хуулийн Цэцээс эхлэх сурагтай. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын оронд томилох хүмүүсээ хэдийнэ тохирчээ. Учир нь цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах аж. Шинээр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд чөлөөлж болох заалт орсон. Энэ дагуу тэтгэврийн насанд хэдийнэ хүрсэн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж болох хэдий ч зургаан жилийн хугацаагаар томилогддог тул хугацаагаар нь чөлөөлөхөөр байна. Тиймээс тэдний оронд Зам тээврийн сайд асан А.Гансүх болон Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав яригдаж эхэлсэн аж.
А.Гансүх, Д.Дорлигжав нарын хувьд улстөр болон хууль зүйн өндөр мэдлэгтэй Монгол Улсын 40 нас хүрсэн эрүүгийн ялгүй иргэн байх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм байна.