8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

2017-07-21 12:00:00

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүснэ.  

2017 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл