2017 оны 7-р сарын 20-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.