8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын 100 гаруй эрдэмтэн чуулж, одон орон, геофизикийн талаар хэлэлцлээ

2017-07-21 17:21:53

Монгол Улсад орчин цагийн Одон орон, Геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” сэдэвт хурлыг Чингис зочид буудалд зохион байгууллаа. Эрдэм жинжилгээний хуралд ОХУ, АНУ, Франц, БНСУ, ХБНГУ, Англи зэрэг 13 орны 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов. Тэд   салбарын өнөөгийн төвшинг тодорхойлж, харилцан туршлага судлан, олон улсын судлаачдын төлөөлөл илтгэл тавьсан юм.

Одон орон, геофизикийн  хүрээлэнд 200 албан хаагч ажиллаж байгаагийн 142 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Мөн 12 аймагт өөрийн салбартай бөгөөд газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн 12 станцийн сүлжээ, Улаанбаатар хотоос 55 км зайд Сонгинохайрхан уул орчимд Цөмийн туршилтыг хянах олон улсын геофизикийн хяналтын станцууд ажиллаж байна гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл