Ирвэс хамгаалах сангийн биологич Л гэх 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэрэг олныг анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Татахаас ч аргагүй юм. Учир нь тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж, бусдад барьцаалагдаж байсан бөгөөд тэр бүрийг нь цагдаагийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзсэн нь түүний үхэлд хүргэсэн байж болзошгүй байгаа юм. Энэ нь талийгаачийн сүүлчийн бичлэгт "Намайг ирэхгүй бол дүү нарыг минь ална гэж сүрдүүлсэн. Өөр арга байсангүй. Эд нар намайг алах л юм шиг байна, шийдчихэж, Муу формны гол болсон новшнууд ажлаа хийсэн бол би эд нарт барьцаалагдахгүй байлаа" хэмээн бичиж үлдээсэн нь ийн хардлага төрүүлж байгаа юм. Түүний үхэлд буруутай этгээдийг нь даруй олохыг олон нийтийн зүгээс шаардсаар байгаа. Хамгийн сүүлд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг талийгаач бусдын гарт амиа алдсан гэдэг ард иргэдийн сэжиг таамагыг улам бататгасан. Гэвч тус нэвтрүүлэг гарсаны дараагаар хэргийн зарим хүмүүс өөрөөр харж байна. Энэ хэргийг нийгэмд гаргаж олны анхаарлыг хандуулж байгаад өөр хэргийг нуун дарагдуулахыг хүсэж байгаа талаар твитер хуудаснаа бичжээ. “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирал асан Б.Батзаяа нарын холбогдоод байсан хэрэгт холбогдолтой гэж үзсэн байна.
Энэ талаар жиргээч Ц.Бат “Төмөр замын луйврыг илрүүлсэн цагдаагийнхныг муухай харагдуулж удирдлагыг нь солих хэрэгцээ хэдэн хүнд л бий. Бичигдсэн далд сценаритай шоу. Plan b: 1. Ирвэс хамгаалагчийн хэрэг дээр цагдааг нийтээрээ жигшинэ 2. Цагдаагийн удирдлагыг солино 3. Төмөр замын хэрэг замхарна... жиргээч Аанхаа, “Ер нь Бат инженерийн хэлсэн ортой юм бишүү? "Цагдаагийн ерөнхий газрын дарга ажлаа өг.." гээд л эхнээсээ орилолдоод эхэллээ #ИрвэсХамгаалагч” хэмээн тус тус жиргэжээ.