Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа "Зуслан-Хяналт Шалгалт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зуслангийн замд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарт анхааруулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг бүхий зурагт самбаруудыг байрлууллаа. Жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.