8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн хандив хагас тэрбум төгрөгт хүрчээ

2017-07-22 13:20:00

Монголчууд нэгдэж чаддагаа түймрийн үеэр харуулав. Иргэд түймрийн эсрэг хандивын аян өрнүүлээд буй.

Онцгой байдлын ерөнхий газар ой, хээрийн түймэр унтраахад аж ахуйн нэгж, иргэдээс 500 гаруй сая төгрөгийн хандив дансаар дамжуулан хүлээн авчээ. Үүнээс гадна хоол хүнс, эм, хувцас хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг иргэд аж ахуй нэгжүүд үзүүлсээр байгаа юм байна. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асаж байсан бол одоогоор эдгээрээс нэг түймрийг бүрэн унтрааж, 12 түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг бүрэн унтраахад тун ойрхон ажиллаж байна гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ. 2017 он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна. Хуурайшилт, хэт халалт ой хээрийн түймэр гарах үндсэн шалтгаан болж байгаагаас гадна хүний зүй бус, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тохиолдол ихээр гарах болжээ. Иймд тодорхой бүсүүдэд иргэдийг ногоон бүсэд амралт, зугаалга хийхийг түр хугацаанд хориглоод байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс зорьж очих аялагчдын тоо нэмэгдсэн Хөвсгөл аймагт Онцгой байдлын гал унтраах ангийг тусгайлан томилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment