8o
Улаанбаатар хот
mobile menu

Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна

2017-07-22 15:20:00

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.

2017 оны 07 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 23,24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment